Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм /2020.01.22/

Э.Энхбилэгт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар захирамжтай, Э.Энхбилэгт холбогдох 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: 2019 оны 12 дугаар сарын 11-ний

өдрийн 767 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

2. Ц.Мөрөндалай, Ц.Янжмаа, Ц.Хандмаа нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Мөрөндалай, Ц.Янжмаа, Ц.Хандмаа нарт холбогдох, 1 хавтас эрүүгийн хэргийг хохирогч Э.Болормаа, хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр  
  • Шийдвэрлэсэн байдал: Ц.Мөрөндалай, Ц.Янжмаа, Ц.Хандмаа нарт холбогдох Эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

 3. Б.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн  350 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн 1 хавтас хэргийг шүүгдэгч Б.Мөнх-Очир, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг 
  • Шийдвэрлэсэн байдал2019 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Шүүх хуралдааны нарийн бичиг                                                             Э.Булгантамир

Хэрэгцээт веб линк

  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00