Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө батлагдлаа

Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө батлагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.15, Төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д тус тус заасны дагуу Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөөг батлав. 

  

Уг стратеги төлөвлөгөөнд дараах 6 зорилтыг дэвшүүлжээ. Үүнд: 

1.  Ёс зүй, цогц чадамжтай шүүхийн хүний нөөцийг бүрдүүлнэ.

2.  Хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. 

3.  Шүүхийн тогтолцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр нөлөөтэй болгоно. 

4.  Шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлнэ. 

5.  Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

6.  Шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлнэ. 

 

Энэхүү стратеги нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны бусад  байгууллагын үйл ажиллагааг хамрах бөгөөд Ерөнхий зөвлөлийн Ажлын албанаас хэрэгжилтийг 2 үе шаттай зохион байгуулж, явцын хяналт-шинжилгээг жил тутам, хөндлөнгийн үнэлгээг 4 жилд нэг удаа хийхээр тусгасан байна.

"Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө”-тэй энд дарж танилцана уу. 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00