Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм              

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/00035 дугаар шийдвэртэй, “Хөүп таун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Гангамаад холбогдох, “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7 дугаар хороолол 7-38 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, 16.216.667 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00082 дугаар шийдвэртэй, Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Хөүп таун” ХХК-д холбогдох, Б.Оюунгэрэл, “Хөүп таун” ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны төлбөрт өгсөн 51.500.000 төгрөгийг буцаан гаргуулах, гэм хорын хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 25.064.333 төгрөг гаргуулах тухай сөрөг” нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00121 дугаар шийдвэртэй, Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Бэрх-Оньс” ХХК-д холбогдох, “Нийгмийн даатгалын хэлтсийн өр, алданги 26.025.071.07 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Базарсадын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00101 дугаар шийдвэртэй, О.Биндэръяагийн нэхэмжлэлтэй, О.Мөнхбатад холбогдох, “Гэм хорын хохиролд 17.664.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 

 

 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

11

1

1

 

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00