Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР"-Т ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл дэх анхан шатны шүүхийн төлөөлөл тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах “Хуульчдын про боно өдөр”-т оролцож, иргэдэд мэдээлэл өгнө. Тодруулбал, шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулах юм.

Жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг Монголын хуульчдын холбоо "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул хэвлэл мэдээллийн байгууллага, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль эрх зүй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар болсон.

Тус арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид болон Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын нотариатчидын танхим хамтран иргэдэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугааруудаар хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн олон нийтийн сүлжээ, цахим хаягаар иргэдийн асуултад хариулах юм.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 

Хэрэгцээт веб линк

  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00