Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2020.05.07-ны өдөр                                                                               Баян-Өндөр сум

 

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2019/00332 дугаар шийдвэртэй, Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Уламдэлгэрт холбогдох “Гэм хорын хохирол 8.541.692 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутанд хийхээр хойшлуулж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00349 дугаар шийдвэртэй, А.Лхамын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ариунжаргалд холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 168.626.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч А.Лхамын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00485 дугаар шийдвэртэй, О.Өмиргулын нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 1.333.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч О.Өмиргулын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутанд хийхээр хойшлуулж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00329 дугаар шийдвэртэй, М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Их тавт” ХХК болон Б.Цэнджавт холбогдох “М.Энхтуяа болон Б.Болор-Эрдэнэ нар нь “Их тавт” ХХК-ийг 50%, 50%-иар худлалдаж авсан болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, М.Энхтуяагаас 12.768.043 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий” иргэний хэргийг хариуцагч Б.Болор-Эрдэнийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00401 дугаар шийдвэртэй, Б.Мөнхсоёлын нэхэмжлэлтэй, хариуцагч ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/5884 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Мөнхсоёлын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 50 минутанд хийхээр хойшлуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

14

2

3

 

 

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00