Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2020.05.18-ны өдөр                                                                               Баян-Өндөр сум

 

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00357 дугаар шийдвэртэй, Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Лхамсүрэнд холбогдох “Орон сууц захиалан бариулах хэлцлийн дагуу төлсөн 22.780.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Лхамсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй үлдээж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00401 дугаар шийдвэртэй, Б.Мөнхсоёлын нэхэмжлэлтэй, хариуцагч ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/5884 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Мөнхсоёлын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутанд хийхээр хойшлуулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2019/00454 дугаар шийдвэртэй, Ж.Тунгалагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Энхдалайд холбогдох “Гэм хорын хохирол 860.003 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Х.Энхдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00441 дугаар шийдвэртэй,  П.Баттөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох  “Урамшуулал, амралтын мөнгө 15.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хохирол 20.692.482 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/00485 дугаар шийдвэртэй, О.Өмиргулын нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 1.333.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч О.Өмиргулын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

6. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/00407 дугаар шийдвэртэй, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Хостав” ХХК-д холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55.933.415.43 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

13

1

6

 

 

 

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга                                       /Э.Булгантамир/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00