Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Нэг. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

  Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, Б.Энхээ, Ч.Түмэндэмбэрэл нарын Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Болортунгалагт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0063636, 0063637, 0063638 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг                

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

 

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, Б.Энхээ, Ч.Түмэндэмбэрэл нарын Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Болортунгалагт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0063636, 0063637, 0063638 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00