Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Цахим сургалт зохион байгуулж байна

 

Шүүхийн тамгын газраас COVID-19 онцгой байдал үүссэний улмаас гарсан “Улсын онцгой комисс”-ын шийдвэр, “Орхон аймгийн засаг дарга”-н захирамж, “Төрийн албаны зөвлөл”-ийн зөвлөмжийн дагуу ажилчдын сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар явуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах комисс нь “Шүүхийн дотоод сургалт” фэйсбүүк хуудсыг нээн, захиргаа үйлчилгээний албан хаагчдад онлайн хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг 7 хоног бүр зохих сэдвийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.

Сургалтаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зохион байгуулсан:

1. Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-ийн Гүйцэтгэх захирал, Ц.Тамир Сэдэв: “Сошиал маркетинг, Цахим орчинд хуурамч мэдээллийг ялгаж таних”

2. МУИС-ийн ШУС-ийн дэд захирал Б.Болд-Эрдэнэ, Сэдэв: “Олон нийттэй харилцах ажлын онцлог, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах арга зүй” цахим сургалтуудыг байршуулж, танилцууллаа.

Уг цахим сургалт нь цаашдаа тогтмол үргэлжлэх юм.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00