Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын товч мэдээлэл

 

2020.06.30                                                                                                              Баян-Өндөр сум

    

Нэг: Шүүн таслах ажлын талаар:                                            

2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 хэрэг хянан шийдвэрлэснээс шийдвэрийг хэвээр үлдээсэн 3 хэрэг, өөрчлөлт оруулсан 3 хэрэг, хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан 1 хэрэг тус тус байна. Үүнийг дэлгэрэнгүй авч үзвэл:

Магадлалын дугаар 86                                                                                                             

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00520 дугаар шийдвэртэй, Д.Чимэдлхамын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Батбилэгт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 22.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Магадлалын дугаар 87

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00638 дугаар шийдвэртэй, Х.Зулбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Батцэцэгт холбогдох “Зээлийн төлбөр 700.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч О.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Магадлалын дугаар 88

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00536 дугаар шийдвэртэй, Ц.Болдхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Золзаяа, Ш.Ням-Осор, Ж.Ганхуяг нарт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Болдхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Магадлалын дугаар 89

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00536 дугаар шийдвэртэй, “Бамбай фарм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Одонтунгалаг, Н.Энхлэнтогтох нарт холбогдох “Хууль бус эзэмшлээс өмчлөлийн талбайг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчивын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Магадлалын дугаар 90

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00613 дугаар шийдвэртэй, Б.Галбадрахын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын орон тооны адил чанарын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 19.966.620 төгрөг, ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 тушаалаар олгох байсан 800.000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400.000 төгрөг, нийт 21.166.620 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Магадлалын дугаар 91

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00658 дугаар шийдвэртэй, Ө.Цолмонгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Л.Оюунцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Магадлалын дугаар 92

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00661 дугаар шийтгэвэртэй, Д.Одгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/13 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Одгэрэлийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр: Шүүх хуралдааны талаар:

2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нийт 9 хэргийн шүүх хуралдаан хийхээр товлосноос 7 хэргийн шүүх хуралдаан хийгдэж, 2 хэргийн шүүх хуралдааныг хэргийн оролцогч нарын хүсэлтээр хойшлуулжээ. Нийт шүүх хуралдаанд 28 оролцогч оролцжээ.

 

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00