Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм /2020.04.15/

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхийн шүүх хуралдааны тойм

 

 

2020 оны 04 сарын 15-ны өдөр                                                                               Лхагва гараг

 

 

  1. О.Тэмүүжинд холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолтой, О.Тэмүүжинд холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч О.Тэмүүжингийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн

89 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

2. Б.Мөнхбулган нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 221 дүгээр шүүгчийн захирамжтай, Б.Мөнхбулган, Б.Золбоо, С.Даваадорж, С.Дуламсүрэн, Б.Удвал нарт холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан

хэлэлцүүлэг хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

  1. П.Лхагва-Очирт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх

ажиллагааны явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой, П.Лхагва-Очирт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Лхагва-Очир, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, Э.Ганбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

•       Илтгэгч шүүгч: С.Уранчимэг

•       Шийдвэрлэсэн байдал: П.Лхагва-Очирт холбогдох эрүүгийн

хэргийг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

 

  1. О.Батсайханд  холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны

явцад гаргасан, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр захирамжтай, О.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

•       Илтгэгч шүүгч: С.Уранчимэг

•       Шийдвэрлэсэн байдал: О.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг

хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00