Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2020.06.17-ний өдөр                                                                                              Баян-Өндөр сум

 

 

     1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00613 дугаар шийдвэртэй, Б.Галбадрахын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын няравын ажилд дүйцэхүйц түр биш байнгын орон тооны адил чанарын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 19.966.620 төгрөг, ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1210 тушаалаар олгох байсан 800.000 төгрөгийн урамшуулал, алдарт эхийн одонгийн мөнгө 400.000 төгрөг, нийт 21.166.620 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

     2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/00611 дугаар шийдвэртэй, “Их хаадын цуваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Амартунгалагт холбогдох “Байрны хөлсний төлбөр, алданги 3.272.500 төгрөг, засварын төлбөр 5.450.000 төгрөг, угаалгын машины үнэ 591.400 төгрөг, нийт 9.323.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

3

1

2

 

 

 

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00