Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэл /дарга С.Эрдэнэ/-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Өлзийбаярт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Өлзийбаярын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийг хамтын гэрээнд бүртгэхээс татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, тус Үйлдвэрчний эвлэлийг хамтын гэрээнд бүртгэхийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэл /дарга С.Эрдэнэ/-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Өлзийбаярт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

 

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00