Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Хан туул трейд” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан 1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/04-12573 дугаар шийдвэр, “Автокран нийлүүлэх тендерийн үнэлгээний дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах”,

2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ДҮ-112-12/2510 тоот ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн “Хан туул трейд” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн “Хьюндай монгол” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн “Хьюндай монгол” ХХК-тай байгуулсан “Автокран нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулах

5. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “Хан туул трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00