Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Шүүхийн тамгын газраас ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

 

“Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан П.Батсайхан, Орхон аймгийн анхны шүүгч Д.Цэндсүрэн, шүүгч С.Оюунцэцэг, тамгын хэлтсийн ажилтан асан Ц.Даш, О.Оюунчимэг нарт хүндэтгэл үзүүллээ.

Орхон аймгийн шүүхийн аймгийн анхны шүүгч Д.Цэндсүрэнгийн 80 насны ой тохиосонтой холбогдуулан Шүүгчдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран гэрт нь зочилж, гарын бэлэг гардуулж, ахмад ажилчдаасаа урам хайрласан зөвлөмжийг сонсож нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.

Мөн “Монголын шүүхийн ахмадын холбоо”-оос ахмад шүүгч Д.Цэндсүрэн, С.Оюунцэцэг нарыг “Ахмад шүүгч” тэмдэгээр шагнагдсаныг орхон аймаг дахь салбар холбооны дарга Ц.Даш гардуулан өглөө.

 

 

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

 

Хэрэгцээт веб линк