Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоол, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2020 оны 116 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед шүүхийн тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”, Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/697 дугаар захирамж, Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Шуурхай штаб”-ын тэмдэглэлийг тус тус үндэслэн Монгол улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл товлогдсон шүүх хуралдааныг зайнаас /онлайн/ явуулах болсныг үүгээр мэдэгдэж байна.  

Зайлшгүй шүүхэд хүрэлцэн ирж шүүх хуралдаанд биечлэн оролцох, түүнчлэн хэргийн материалтай танилцах хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар аюулгүй байдлаа хангаж, амны хаалт, нэг удаагийн бээлий, гадуур хувцсаа хийх уут зэрэг хувийн бэлтгэлээ ханган ирж байхыг анхааруулж байна.  

Нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт зэргийг Orkhon_tg@shuukh.mn цахим хаягаар илгээх эсхүл шүүхийн албан ёсны баталгаат шуудангаар ирүүлнэ үү.

Иймд шүүхээр үйлчлүүлэгч нийт иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд дуудсанаас бусад тохиолдолд биечлэн ирэхгүйгээр Коронавируст /Covid-19/-ын нөлөөгөөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор гарсан зөвлөмж, шийдвэрийг хүндэтгэн өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг дахин уриалж байна.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

https://court.or.gov.mn/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00