Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм /2021.01.20/

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдааны тойм           

                                                                                          

2021.01.20-ны өдөр                                                                          Баян-Өндөр сум

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Сундуй-Очирт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Сундуй-Очир, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Сундуй-Очирт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.      

            2. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Энхбаяр, Э.Өлзийнаран, А.Оюунбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Энхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Ж.Энхбаяр, Э.Өлзийнаран, А.Оюунбилэг нарт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            3. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 850 дугаар захирамжтай, Г.Тэнгист холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттулгын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Тэнгист холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 850 дугаар захирамжыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            4. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 763 дугаар захирамжтай, Г.Адъяахүүд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Адъяахүүд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 763 дугаар захирамжыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

            5. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 46 дугаар шийтгэвэртэй, М.Эрдэнэбилэгт холбогдох зөрчлийн хэргийг холбогдогч М.Эрдэнэбилэг, холбогдогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: М.Эрдэнэбилэгт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 46 дугаар шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.       

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

              

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00