Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны

02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний

өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутаас:

 

       Нэхэмжлэгч Ж.Сайнбаярын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/286 тоот Орхон аймгийн Засаг даргын захирамжийн 1 дэх заалтад заасан амины орон сууцны зориулалтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол А хэсэг 52 тоотын  хажууд зэрэгцүүлэн гаражийн хаалга болон бохирын, дулааны шугам холболтыг хааж олгосон 270 мкв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

       Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Сайнбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/286 тоот захирамжийн хавсралтын 13 дахь хэсэгт иргэн Д.Гантулгад 270 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00