Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны

01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны

өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутаас:

 

    Нэхэмжлэгч “Эрин гүрэн” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа, Хяналт шалгалтын тасгийн дарга Б.Цэвээнсүрэн нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Г.Гүндэгмаа нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 035014 тоот хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж улмаар хяналт шалгалтын тасгийн даргаар хянуулан баталгаажуулж шийтгэл хүлээлгэхээр шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шийдвэрлэсэн байдал:

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн  “Нотлох баримт гаргуулах тухай ” хүсэлтийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1, 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрчээс мэдүүлэг авахуулах шүүхийн даалгаврыг гүйцэтгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00