Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны

11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны

өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

      Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэнгийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэрлэлтийн бүртгэлийн 2080 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийн улсын бүртгэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг    

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт Монгол Улсын Гадаад харилцааны яамны Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Монгол улс дахь Япон улсын Элчин сайдын яамнаас нотлох баримтуудыг гаргуулахаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид заасан нотлох баримтуудыг холбогдох газраас ирэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00