Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ОРХОН АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА

       Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хуралдав.

        Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх хэсэгт зааснаар “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт зааснаар “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхийн саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг” батлах зэрэг асуудлыг хэлэлцэж,

       Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Баттуулайн Болормааг Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгож, мөн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шинэчлэн баталж тогтоол гаргалаа.

 

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00