Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм /2021.03.10/

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдааны тойм

 

2021.03.10-ны өдөр                                                                                                            Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 197 дугаар шийтгэвэртэй, З.Оюунтөгсөд холбогдох зөрчлийн хэргийг холбогдогч З.Оюунтөгсийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: З.Оюунтөгсөд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 197 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Дашцэрэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Дашцэрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Ч.Дашцэрэнд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Батцэрэнд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Л.Сүхбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Батцэрэнд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00