Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Мэдэгдэл

 

Орхон аймаг дахь Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/257 дугаартай захирамж, Шүүхийн тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Шуурхай штаб”-ын шийдвэрийг тус тус үндэслэн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй хугацаанд Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газраас дараах арга хэмжээг авах болсныг мэдэгдэж байна.

Орхон аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь өглөөний 09 цагаас 12 цаг, өдрийн 14 цагаас 17 цаг хүртэл ажиллана.

Нэхэмжлэл, өргөдлийг баталгаат шуудангаар, гомдол, хүсэлт, тендерийн тодорхойлолтын материалыг orkhon_tg@shuukh.mn цахим хаягаар тус тус ирүүлнэ үү.

Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг өдөр бүр 14 цагаас 16 цагийн хооронд хүлээн авна.

Шүүхээр үйлчлүүлж буй иргэд, хэргийн оролцогч нар нь түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж шинжилгээний хариуг авч ирэх, эсхүл вакцинжуулалтын 1,2 дахь тундаа хамрагдсан бол холбогдох баримт, гэрчилгээг үзүүлж, нэг удаагийн бээлий, амны хаалт, гадуур хувцсаа хийх уут, малгайтай ирэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлаагүй тохиолдолд үйлчлэхгүй болохыг мэдэгдье.

Прокурор, өмгөөлөгчдийн хэргийн материал танилцах өрөөний ариутгал, халдваргүйтгэлийг прокурор, өмгөөлөгч нар өөрсдөө хариуцаж ариутгал, халдваргүйтгэлийг хийж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллана.

COVID-19 халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүсье.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ШУУРХАЙ ШТАБ

https://court.or.gov.mn/

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00