Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021.05.06-ны өдөр                                                                          Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 223 дугаар шийдвэртэй, Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Төрбилэгт холбогдох “Нэмэлт зардал 8.810.680 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Мөнхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаар шийдвэртэй, “Хөүп таун “ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Жигжидэд холбогдох “Орон сууцанд амьдарсан хөлс 20.513.650 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 7 байрны 1 орцны 5 давхрын 18 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй, 7.500.000 төгрөг гаргуулах, “Хөүп таун” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагийн хүсэлтээр шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.      

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 236 дугаар шийдвэртэй, Х.Ганчулууны нэхэмжлэлтэй хариуцагч Б.Давааням, Э.Гүнжжалам нарт холбогдох “30.391.864 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Давааням, Э.Гүнжжалам нарын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.      

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

7

1

5

 

 Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00