Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм       2021.03.31-ний өдөр 

 

2021.03.31-ний өдөр                                                                        Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Билгүүтэйд холбогдох эрүүгийн хэргийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бат-Эрдэний давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв. 

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Билгүүтэйд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

   2. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Шинэцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Шинэцэцэгийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Шинэцэцэгт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдааныг шүүгдэгч Г.Шинэцэцэгийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг үндэслэн 2021 оны 04 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

   3. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Ариунтуяад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Ариунтуяад холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг үндэслэн 2021 оны 04 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

   4. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Оюунбайгаль, Б.Алтанзагас нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор С.Батмөнх-Очирын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Оюунбайгаль, Б.Алтанзагас нарт холбогдох

давж заалдах шатны шүүх хуралдааныг Дархан-Уул аймгийн Шүүхийн тамгын газрын дарга Ууганбаяраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн 2021 оны 04 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ.      

 

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Шүүх хуралдааны нарийн                                                            Ө.Оюумаа

бичгийн дарга

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00