Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Хос хас” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бүрэгхангай сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Дэлгэрэх өгөөж”, “Дэлгэрэх баян өгөөж” нөхөрлөлтэй байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ” хууль бус байсан болохыг, мөн Засаг даргын “Дэлгэрэх баян өгөөж” нөхөрлөлтэй 2019 онд байгуулсан “Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ”-г илт хууль бус болохыг тус тус тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч Б.Болормаа

 

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар “Хос хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00