Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч Л.Мөнхбатын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн иргэн М.Долгормаад тамхи худалдаалах зөвшөөрөл олгосон А/51 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоолгох, захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

 

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Л.Мөнхбатын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн иргэн М.Долгормаад тамхи худалдаалах зөвшөөрөл олгосон А/51 дугаартай захирамж хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

             Хоёр. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “Б софт” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох  “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б софт” ХХК-ийн тендерээс татгалзсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгох”,

тендерийн Үнэлгээний хороонд холбогдох “Химон констракшн” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгох, нэхэмжлэгч “Б софт” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг           

Илтгэгч шүүгч Б.Болормаа

Шүүх бүрэлдэхүүнд Шүүгч Д.Сарангэрэл

                                     Шүүгч Б.Батчимэг

 

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б софт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00