Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.05.19-ны өдөр

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр тогтоолтой, Б.Батзоригт холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Батзоригт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 дүгаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнхбулган нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Даваадорж, Б.Золбоо, Б.Удвал, С.Дуламсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: ерөнхий шүүгч З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхбулган нарт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 дүгаар шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолтой, С.Оюун-Эрдэнэд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: ерөнхий шүүгч З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: С.Оюун-Эрдэнэд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхгүйгээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 391 дугаар шийтгэвэртэй, Ж.Оюунтуяад холбогдох зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогчийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Ж.Оюунтуяад холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 391 дугаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00