Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021.05.20-ны өдөр                                                                                                   Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 240 дугаар шийдвэртэй, Б.Должингийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Төрболдод холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Төрболдын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаар шийдвэртэй, “Хөүп таун” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Я.Жигжидэд холбогдох “Орон сууцанд амьдарсан хөлс 20.153.650 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 7 байрны 1 дүгээр орцны 5 давхрын 18 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, “7.500.000 төгрөг гаргуулах” тухай, “Хөүп таун” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 059 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэдцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 254 дугаар шийдвэртэй, Б.Батхуягийн нэхэмжлэлтэй хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар 28-ны Б/1499 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож Б.Батхуягийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Москва хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 81.614.000 төгрөг, төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсарч ажилласны нэмэгдэл хөлс 41.650.708.52 төгрөг, 2014-2020 оны Хамтын гэрээний дагуу олгох үр дүнгийн урамшуулал 93.872.619.41 төгрөг, 2014 оны 07 сарын 01-ний 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох еврогийн нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу 117.803.760 төгрөг бүгд 334.941.087 төгрөг 93 мөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 143 дугаар шийдвэртэй, Я.Цэгмэд-Од, Ч.Сарантуяа нарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Золзаяа, Б.Цэнгүүн нарт холбогдох “3.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

8

0

6

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00