Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021.05.27-ны өдөр                                                                                                  Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаар шийдвэртэй, Онцгой байдлын Ерөнхий газрын нэхэмжлэлтэй хариуцагч “Эрх” ХХК-д холбогдох “Улаан буудайны үрийн үнэ 6.336.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Амаржаргалын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 275 дугаар шийдвэртэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч “Эрдэнэт хүнс” ХХК-д холбогдох “Татварын өр, төлбөр 414.265.509.80 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 310 дугаар шийдвэртэй, П.Даштогоогийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Батхишигт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, хүү Д.Эрдэнэ-Очирыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 38.046.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын хүсэлтээр шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

8

1

2

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00