Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.06.04-ний өдөр

                                                                 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дүгаар захирамжтай, М.Батболдод холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч Ерөнхий шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: М.Батболдод холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дүгаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 117 дүгаар шийтгэх тогтоолтой, Э.Пүрэвсүрэнд холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Э.Пүрэвсүрэнд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 117 дүгаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дүгаар шийтгэх тогтоолтой, Г.Даваанямд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Г.Даваанямд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дүгаар шийтгэх тогтоолтой, Г.Даваанямд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой, А.Мөнх-Од нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Дорждулам, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүгдэгч П.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Отгонсүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: А.Мөнх-Од нарт холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 384 дүгээр шийтгэвэртэй, Х.Эрдэнбулганд холбогдох, зөрчлийн хэргийг хохирогч Т.Дэлгэрийн давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч Ерөнхий шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Х.Эрдэнбулганд холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 04 дүгээр сарын 29-ний өдрийн 384 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэжээ.

6. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Марзиймаад холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Марзиймаа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Ч.Марзиймаад холбогдох давж заалдах шатны

шүүх хуралдаанаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00