Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд олон нийтэд шуурхай, ил тод, нээлттэй үйлчилгээ үзүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2021.12.03-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Уг өдөрлөгийг Орхон аймгийн “Нэг цонхны үйлчилгээний төв”-д зохион байгуулж, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй давах болон анхан шатны шүүхүүд, шүүхийн Эвлэрүүлэн зуучлах алба болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг танилцуулан, холбогдох хууль, тогтоомжийг сурталчлан, шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгөн, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00