Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2021.11.24-ний өдөр

 

2021.11.24                                                                                                          Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар захирамжтай, Д.Энхтайван, Д.Очирбат, Я.Оросоо нарт холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Т.Хүрэлбаатарын гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Д.Энхтайван, Д.Очирбат, Я.Оросоо нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, хохирогч Т.Хүрэлбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.   

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 532 дугаар шийтгэвэртэй, Ц.Алтанхуягт холбогдох, зөрчлийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Ц.Алтанхуягт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 532 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, Ц.Алтанхуягт холбогдох зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 533 дугаар шийтгэвэртэй, Ц.Алтанхуягт холбогдох, зөрчлийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Ц.Алтанхуягт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 533 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, Ц.Алтанхуягт холбогдох зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 770 дугаар шийтгэвэртэй, А.Баттамирт холбогдох, зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч А.Баттамирын гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг  
  • Шийдвэрлэсэн байдал: А.Баттамирт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 770 дугаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж, зөрчилд холбогдогч А.Баттамирын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрлэжээ.  

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00