Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2022.03.23-ны өдөр

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдааны тойм

  1. 2022.03.23                                                           Баян-Өндөр сум

 

  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ж.Бүрэнбатын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Ж.Бүрэнбатад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар  2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бүрэнбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрсөн зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал: Л.Эрдэнэзоригт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Гантулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гантулга, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: Б.Чингис, Ш.Ням-Очир нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

  1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар шийтгэвэртэй зөрчлийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: Л.Баттулгад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар шийтгэвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00