Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

 

2022.04.20                                                                                                                        Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч С.Оюунцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал: С.Оюунцэцэг, С.Баасан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Оюунцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган, Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
  • Шийдвэрлэсэн байдал:  Шүүгдэгч А.Даш-Очир, Ц.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган, Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, Б.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
  • Шийдвэрлэсэн байдал: М.Ганзоригт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Батдоржийн хүсэлтийг хангаж 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

 

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрсөн зөрчилд холбогдогч М.Орхоны давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.

  • Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
  • Шийдвэрлэсэн байдал:  Зөрчилд холбогдогч М.Орхон, Д.Оюунбилэг нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зөрчилд холбогдогч М.Орхоны давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00