2022.05.18 Баян-Өндөр сум
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, Д.Энхцэцэг, хохирогч Баярмаа, О.Баасанбадам нарын давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
- Шийдвэрлэсэн байдал: Б.Ганбаатар, Ц.Учралзаяа нарт холбогдох хэрэгт
прокурорын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
2.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Уранчимэг
- Шийдвэрлэсэн байдал: А.Дамдинбазарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг прокурорт буцааж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Мөнхдэлгэрэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: З.Хосбаяр
- Шийдвэрлэсэн байдал: Б.Мөнхдэлгэрэх нарт холбогдох хэргийн давж
заалдах шатны шүүх хуралдаанаар 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Ц.Энхтуяа, хохирогчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч хянан хэлэлцэв.
- Илтгэгч шүүгч: С.Цэцэгмаа
- Шийдвэрлэсэн байдал: Д.Отгонбаярт холбогдох хэргийг хэлэлцэхгүй буцааж шийдвэрлэжээ.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 156 Өнөөдөр
- 433 Өчигдөр
- 713 Долоо хоногт
- 2619 Сүүлийн сард
- 82808 Нийт хандалт