Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр                                                                         Баян-Өндөр сум

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2021/00491 дугаар шийдвэртэй, Б.Аринаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Нэргүйцэцэгт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 1.200.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Ариунаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2022/00557 дугаар шийдвэртэй, Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Даваанямд холбогдох “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 707.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Оюуны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2022/00594 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн  нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Даваасүрэнд холбогдох “Худалдан авсны хонины үлдэгдэл төлбөр 7.800.000 төгрөг” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00700 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Оргил-Эрдэнийн  нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Оргил-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2022/00618 дугаар шийдвэртэй, Ч.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Тугбадрахад холбогдох “Гарц гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 06 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минутаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

13

5

8

0

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00