Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

Нэг. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч З.Хосбаярын Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоос татгалзсан Орхон аймгийн Татварын хэлтсийн шийдвэр хууль бус байх тул хүчингүй болгуулж, илүү төлсөн татвар 11.415.475 төгрөг, 2019 оны 4 дүгээр улиралд 1200729 төгрөг, 2020 онд 4803158 төгрөг, 2021 онд 4947248 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 464340 төгрөг, нийт 11.415.475 төгрөгийг татвар төлөгчид буцаан олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч Б.Болормаа          

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан З.Хосбаярын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар  хойшлуулж шийдвэрлэсэн.

Нэг. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч Л.Батгэрэлийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст иргэн Л.Батгэрэл надад тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг

Илтгэгч шүүгч Б.Болормаа          

Шийдвэрлэсэн байдал:

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Батгэрэлийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1049 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, иргэн Л.Батгэрэлд тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00