Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч Я.Цэгмэд-Од, Ч.Сарантуяа нарын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг үндэслэн хийсэн бүртгэл, мөн барьцааны гэрээг дуусгавар болгосон бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэгчийн эс үйлдэхүйтэй холбоотой дээрхи бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг            

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Бүрэлдэхүүнд  Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал

                         Шүүгч Б.Батчимэг         

Шийдвэрлэсэн байдал:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Я.Цэгмэд-Од, Ч.Сарантуяа нарын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг үндэслэн хийсэн барьцааны эрх дуусгавар болгосон улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хоёр. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Бүрэлдэхүүнд  Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал

                         Шүүгч Б.Батчимэг         

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00