Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Х.Батсүх, Д.Буяндэлгэр, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэг нарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг  

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Бүрэлдэхүүнд  Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал

                            Шүүгч Б.Батчимэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШЗ2022/0170 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж, хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.

Хоёр. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Сайхан галтай” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийн иргэн М.Долгормаад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг     

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд шүүгч П.Ууганцэцэг

                           шүүгч Б.Батчимэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сайхан галтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00