Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Голден хоул” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдах авах” /ЗШ/ ОРАОНӨГ/202212149 тоот дугаартай тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Захиалагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд зарласан “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/202212149 тоот тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах”, “Захиалагчийн “Рино инженеринг” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргийг биелүүлэхийг захиалагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг            

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Голден хоул” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 578 тоот бичгийг биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, албан бичгийн дагуу үүргийг биелүүлэхийг захиалагчид даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.1, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Голден хоул” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдах авах” /ЗШ/ ОРАОНӨГ/202212149 тоот дугаартай тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Захиалагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд зарласан “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/202212149 тоот тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах”, “Захиалагчийн “Рино инженеринг” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/3234 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, биелүүлэхийг даалгах, “Авто замын цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” /ЗШ/ нэр бүхий ОРАОНӨГ/202212149 тоот тендерийг дахин зарласан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

Хоёр. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Слонёнок” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Цэрэндорж, Х.Батсүхэд холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг        

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Слонёнок” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Цэрэндорж, Х.Батсүх нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас нөхөн ногдуулалтын актын “тэмдэглэх” хэсгийн 3-т заасан төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчилэн татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

2. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 12 дугаар зүйлийн 12.2, 32 дугаар зүйлийн 32.2.2, 35 дугаар зүйлийн 35.6, 35.10, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.10.3, 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1.5, Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019-03-22/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Слонёнок” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Цэрэндорж, Х.Батсүх нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НА-20210000072 тоот нөхөн ногдуулалтын актын “тэмдэглэх” хэсгийн 1, 2-т заасан төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

Гурав. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “РФАЙД СИСТЕМС” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар  сарын 10-ны өдрийн ДБ-112-12/2797 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг     

Илтгэгч шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БД-112-12/2797 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /захиргааны акт/-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

 

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00