Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “Дриймвинд” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Батсүх, Ч.Цэрэндорж нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг         

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Дриймвинд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Батсүх, Ч.Цэрэндорж нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Нэг. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч “Сайхан галтай” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийн иргэн М.Долгормаад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг     

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд шүүгч П.Ууганцэцэг

                           шүүгч Б.Батчимэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сайхан галтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00