Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч “Дриймвинд” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Батсүх, Ч.Цэрэндорж нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг         

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Татварын ерөнхий хууль /2008-05-20/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээг нийт 29,868,532.50 төгрөг /хорин есөн сая, найман зуун жаран найман мянга, таван зуун гучин хоёр төгрөг, тавин мөнгө/ буюу нөхөн татвар 19,912,355.00 төгрөг /арван есөн сая, есөн зуун арван хоёр мянга, гурван зуун тавин таван төгрөг/, торгууль 5,973,706.50 төгрөг /таван сая, есөн зуун далан гурван мянга, долоон зуун зургаан төгрөг, тавин мөнгө/, алданги 3,982,471.00 төгрөг /гурван сая, есөн зуун наян хоёр мянга, дөрвөн зуун далан нэгэн төгрөг/ болгон багасгаж шийдвэрлэсэн.

Нэг. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Сайхан галтай” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийн иргэн М.Долгормаад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг     

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд шүүгч П.Ууганцэцэг

                           шүүгч Б.Батчимэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сайхан галтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн  09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00