Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Танхайрах гэмт хэрэг болон хулгайн гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд “ Танхайрах гэмт хэрэг болон хулгайн гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус шүүхийн тамгын газраас гаргасан Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын үйлдсэн гэмт хэргийн болон шүүхээр шийдвэрлэгдсэн өсвөр насны шүүгдэгчийн талаарх судалгаанаас дүгнэхэд гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүдэд боловсролын байгууллагаар нь дамжуулан сургалт зохион байгуулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй байна. Ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг сургуулиудын нийгмийн ажилтантай хамтран зохион байгуулж хэвшсэн бөгөөд уг ажлын хүрээнд Орхон аймгийн 20 дугаар бүрэн дунд сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид болон Орхон аймгийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад “ Танхайрах гэмт хэрэг болон хулгайн гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00