Нэг. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутаас:
Нэхэмжлэгч “Моёт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зарласан “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/2022041004 дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДУ-112-12/3210 дугаар шаардлага хангахгүй тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4336 дугаар шийдвэрийн дагуу “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/2022041004 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгуулах”, “Ботгонжин” ХХК-тай байгуулсан “Шар хуайс нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Моёт” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Нэг. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас:
Нэхэмжлэгч Б.Сарантуяа, Б.Билгүүтэй, А.Хэрлэнцэцэг, Г.Болорцэцэг, Э.Очбаяр нарын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан ““Эрдэнэт кашмер” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1015 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Эрдэнэт кашмер” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг
Илтгэгч шүүгч Б.Болормаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Сарантуяа, Б.Билгүүтэй, А.Хэрлэнцэцэг, Г.Болорцэцэг, Э.Очбаяр нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Хайлт
Мэдээ, мэдээлэл
-
Бусдын автомашиныг зөвшөөрөлгүй авч явах нь гэмт хэрэг болно
-
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
-
Хамтран ажиллахыг урьж байна
-
2022 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаа эхэллээ
-
З.Хосбаяр: Шүүгчид шийдвэрээ бичгээр тайлбарлах нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой
Фэйсбүүк
Цаг агаар
Статистик
2020-03-16-ний өдрөөс хойш.
- 2 Онлайн
- 18 Өнөөдөр
- 38 Өчигдөр
- 200 Долоо хоногт
- 109 Сүүлийн сард
- 51247 Нийт хандалт