Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч Р.Эрдэнэтуяагийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Б.Энхтуяа нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-20220000017 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 28 дугаар зүйлийн 28.5, 28.7, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 77 дугаар зүйлийн 77.7.3, 79 дүгээр зүйлийн 79.4.3, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Эрдэнэтуяагийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Цэнгэлмаа, Б.Энхтуяа нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн НА-20220000017 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хоёр. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч Г.Пүрэвдорж, П.Амарзаяа, П.Алтанзаяа нарын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 2 тоот орон сууцны зориулалттай 44.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Тамир, Г.Дашдорж нарыг бүртгэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг    

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Пүрэвдорж, П.Амарзаяа, П.Алтанзаяа нарын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 2 тоот орон сууцны зориулалттай 44.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Тамир, Г.Дашдорж нарыг бүртгэсэн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2022/0023/з тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Нэг. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Сокол” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот мэдэгдэл болон 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247 тоот бүхий Монгол улсын Сангийн яамны шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах”, “тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч нарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг         

Илтгэгч шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар “Сокол” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00