Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

Нэхэмжлэгч Т.Саруулболорын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-24 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Төмөрбаатар овогтой Саруулболор, Мягмаржав овогтой Гоохатан нарыг бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг       

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.9, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Саруулболорын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-24-24 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Төмөрбаатар овогтой Саруулболор, Мягмаржав овогтой Гоохатан нарыг бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /М.Отгонбаяр/-т даалгаж шийдвэрлэсэн.

Хоёр. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Моёт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зарласан “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/2022041004 дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДУ-112-12/3210 дугаар шаардлага хангахгүй тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4336 дугаар шийдвэрийн дагуу “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/2022041004 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгуулах”, “Ботгонжин” ХХК-тай байгуулсан “Шар хуайс нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг    

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Моёт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зарласан “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/2022041004 дугаартай тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДУ-112-12/3210 дугаар шаардлага хангахгүй тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “Сангийн яамны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4336 дугаар шийдвэрийн дагуу “Шар хуайс модны суулгац” нийлүүлэх, ЭҮТӨҮГ/2022041004 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгуулах”, “Ботгонжин” ХХК-тай байгуулсан “Шар хуайс нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2022/0038/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэг. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч Б.Сарантуяа, Б.Билгүүтэй, А.Хэрлэнцэцэг, Г.Болорцэцэг, Э.Очбаяр нарын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан Эрдэнэт кашмер” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1015 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Эрдэнэт кашмер” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Б.Болормаа

            

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Сарантуяа, Б.Билгүүтэй, А.Хэрлэнцэцэг, Г.Болорцэцэг, Э.Очбаяр нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Хоёр. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Сокол” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот мэдэгдэл болон 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247 тоот бүхий Монгол улсын Сангийн яамны шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах”, “тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч нарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг         

Илтгэгч шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сокол” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00