Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд шийдвэрлэсэн хэргийн тойм

 

Нэг. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

Нэхэмжлэгч Б.Сарантуяа, Б.Билгүүтэй, А.Хэрлэнцэцэг, Г.Болорцэцэг, Э.Очбаяр нарын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан Эрдэнэт кашмер” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1015 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Эрдэнэт кашмер” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Б.Болормаа

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Б.Сарантуяа, Б.Билгүүтэй, А.Хэрлэнцэцэг, Г.Болорцэцэг, Э.Очбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан ““Эрдэнэт кашмер” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхээс татгалзсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1015 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “Эрдэнэт кашмер” ХХК болон түүний нийт ажилтны төлөөллийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээг бүртгэхийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2021/0020/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Нэг. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Бодитчадал” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох тухай” №ХБ-134-12/3794 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ №1А, 1-8 дугаар тээрмүүдийн зөөлөн залгалтын цахилгаан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, зүгшрүүлэх ажлын гэрээг “Бодитчадал” ХХК-тай байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг              

Илтгэгч шүүгч Д.Сарангэрэл

           

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 96 дугаар зүйлийн 96.1, 96.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Бодитчадал” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00