Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр                                                                         Баян-Өндөр сум

 

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/01034 дугаар шийдвэртэй, “Авторент” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Майнбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 43.121.023 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, машины үнэ 15.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01149 дугаар шийдвэртэй, Л.Батсайхан, Г.Батбуян нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Энхтайван, Д.Нандин-Эрдэнэ нарт холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах банз, модны захын хашаанд өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан Канад технологиор барьсан 7.8x21м хэмжээтэй ажлын байрны байшинг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож, өмчийн үнээс Г.Батбуянд оногдох 10.000.000 төгрөг, Л.Батсайханд оногдох 10.000.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Батсайхан, Г.Батбуян нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2022/01193 дугаар шийдвэртэй, “Хос тав” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги болон “Ашид билгүүн” ХХК-д  холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 142/ШШ2022/001235 дугаар шийдвэртэй, Г.Намбаржилмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Алтансүхт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоох, дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргулахтай холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Намбаржилмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

2

0

0

0

  

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00