Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2023 оны 01 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

 

2023 оны 01 сарын 05-ны өдөр                                                                                     Баян-Өндөр сум

1 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2021/01388 дугаар шийдвэртэй, Ч.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Гэрэлмаад холбогдох гоо сайханы бүтээгдэхүүний үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Гэрэлмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2021/01507 дугаар шийдвэртэй, “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Сувданзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.582.049 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярмагнайгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/01430 дугаар шийдвэртэй, Ц.Мөнхболдын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 04 дшээр сарын 04-нйи өдрийн Б/474 дугаартай тушаал, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/684 дугаартай тушаал, “Эрдэнэт Медикал эмнэлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дугаар тушаалтай тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгминй даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

6

0

0

0

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00