Orkhon_tg@shuukh.mn      (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305

ЭРХЭЭ ЗӨРЧИГДСӨН БАЙНА ГЭЖ ҮЗВЭЛ ХУУЛИЙН ЗААСАН ХУГАЦААНД ШҮҮХЭД ХАНДАХ ШААРДЛАГАТАЙ

 

Шийдвэрийн дугаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 119/ШЗ2022/0090 дүгээр захирамж

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

           Иргэн Ч нь 3,2141,84.0 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас авсан ба ажлаас үндэслэлгүй халагдсаныг шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг түүнд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд ажилгүйдлийн тэтгэмж гэж авсан 3214184 төгрөгийг Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар актаар буцаан төлүүлжээ.  

Иргэн Ч  Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  ... дугаар актыг хүчингүй болгуулахаар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх  “...захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл уг актыг гарсан эсвэл гарсныг мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэх агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Чимгээ уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад, гомдлыг хангаагүй.

“...Захиргааны хэргийн шүүхэд хандах хүн, хуулийн этгээд нь өөрийнх нь эрхийг хөндсөн захиргааны актыг өөрөө, эсвэл хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж зөрчигдсөн эрхээ хамгаалуулдаг.

Хүн бүр хуулийг бүрэн дүүрэн ойлгож мэдэх боломжгүй учраас хууль зүйн туслалцаа авдаг. Энэ боломжоо эдлэх нь тухайн хүний эрх байдаг учраас “... хуулийг ойлгоогүй, мэдээгүй” нь шүүхэд хандах хуульд заасан хугацааг тооцохгүй байх боломжгүй юм...”  гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Иймд шүүх иргэний хууль мэдэхгүйгээс хугацаа хэтрүүлж гаргасан өргөдөл, нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм.

  

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шүүхийн процессын тоймыг бэлтгэсэн: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа

Хэрэгцээт веб линк

  Байршил
  Холбоо барих
  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шүүхийн байр

 

Утас : (+976) 7035-6039, (+976) 7035-2614, (+976) 7035-7306, (+976) 7035-7305
И-мэйл : Orkhon_tg@shuukh.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00